“ЗАЛУУС 1” ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТТЭЙ ОРОН СУУЦНЫ ЦОГЦОЛБОР, ЖИШИГ ХОРООЛЛЫН ТӨСӨЛ

ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

Нийслэл Улаанбаатар хотын төвийн төвлөрлийг сааруулах, шинэ суурьшлын бүсийг бий болгох хүрээнд иргэдийн орлогод нийцсэн, эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны цогцолбор, жишиг хороолол байгуулах “Залуус 1” төслийг “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК 2021 онд эхлүүлэн амжилттай хэрэгжүүлж байна.

БАЙРШИЛ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд, хотын төвөөс 18 километрийн зайд “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн өөрийн эзэмшлийн 57 га талбайд хэрэгжиж байна 

ТӨСЛИЙН ЗОРИЛГО, АЧ ХОЛБОГДОЛ

“Залуус 1” орон сууцны хорооллын төсөл нь мэдээлэл технологийн салбарын төвлөрлийг хот байгуулалтын бодлоготой хослуулан, ажлын байртай, залуу гэр бүлийн худалдан авах чадварт нийцсэн, ногоон хөгжлийн үзэл баримтлалыг дэмжсэн шинэ суурьшлын бүс болгон хөгжүүлэх зорилготой юм.

ТӨЛӨВЛӨЛТ, ХҮЧИН ЧАДАЛ

Төслийн хүрээнд технологийн экспо, бизнес оффис, зочид буудал, дата төв, туршилт судалгааны лабораториуд, төрийн болон хувийн мэдээлэл технологийн компаниуд, старт-ап инкубатор төвүүд,, мэдээл технологийн сургуулиуд, оюутны дотуур байр, спорт цогцолбор, олон нийтийн номын сан зэрэг 13 төрлийн олон нийтийн барилга байгууламж баригдана. Нийт 5200 шинэ ажлын байр бий болохоор төлөвлөгдсөн байна.

ОРОН СУУЦНЫ ТӨЛӨВЛӨЛТ

  • Нийт 5616 өрхийн 20,216 хүн амьдрах 94 орон сууц
  • 4176 өрх оршин суух 9 давхар 58 орон сууцны барилга
  • 1440 өрх оршин суух 5 давхар 36 орон сууцны барилга
  • Газар  доор 4090,  гадна 837 авто машины зогсоол  

НИЙГМИЙН БАРИЛГА БАЙГУУЛАМЖУУД

  • Хоёрдугаар шатлалын эмнэлэг -1 ш
  • 1280 хүүхдийн багтаамжтай сургууль -1 ш
  • 640 хүүхдийн багтаамжтай сургууль -2 ш
  • 300 хүүхдийн багтаамжтай бага сургууль- 1ш
  • 240 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг - 1 ш 

ИНЖЕНЕРИЙН ДЭД БҮТЭЦ 

  • Төвлөрсөн инженерийн шугам сүлжээг байрлуулах 1.8 км хонгилын систем
  • Хоногт 7553 м³ хэрэглээний цэвэр, бохир ус дамжуулах 600 мм-ийн голчтой шугам
  • 2.4 км үерийн хамгаалалтын суваг,
  • 6.8 км борооны ус зайлуулах шугам,  
  • 80 Гкал/цагийн хүчин чадалтай хийн түлшний дулааны эх үүсвэр
  • Эхний ээлжийн 936 айлын орон сууцыг хангах цахилгаан хангамжийн ажлуудыг хийж гүйцэтгээд байна