“Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК нь Солонго-1, 2 төслийн нэгжийн инженер техникийн ажилчдад Гамшгаас хамгаалах болон Галын аюулгүй байдлын тухай сургалт зохион байгуулах гэж байгаа тул 2026.08.21-ний дотор хавсралтад заасны дагуу үнийн санал бэлтгэн info@tosk.gov.mn хаягаар ирүүлж, хамтран ажиллахыг хүсье.
Зорилго: Ажилчдад ХАБЭА-н мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлж, ажлын байрны осол, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чадварыг сайжруулахад оршино.
Гүйцэтгэгч нь дараах ажлыг хэрэгжүүлнэ:
- Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулж батлуулах
- ХАБЭА-н сургалтыг батлагдсан хөтөлбөрийн дагуу зохион байгуулах
- Сургалтын материал (гарын авлага, презентаци, тараах материал) бэлтгэх
- Сургалтын явцыг баримтжуулах (гэрэл зураг, бүртгэл)
- Оролцогчдод сертификат олгох
- Сургалтын үр дүнг үнэлэх