ЗАХИРГАА УДИРДЛАГЫН ГАЗАР

Компанийн стратеги төлөвлөгөө, гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг хангуулах, дээд шатны байгууллагын бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, хүний нөөц, ажилтнуудын ажиллах нөхцөл нийгмийн баталгааг хангах бодлогыг хэрэгжүүлэх, баримт бичгүүдийн хууль зүйн үндэслэлийг хянах, компанийн үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүргэх, мэдээллийн технологийн дэвшлийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, архив, албан хэрэг хөтлөлт, өргөдөл, гомдлын шийдвэрлэлт, компанийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангахтай холбоотой харилцааг зохион байгуулж ажиллана.

САНХҮҮ БҮРТГЭЛИЙН ГАЗАР

Орон сууцны дунд болон урт хугацааны төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, үйл ажиллагааг зөв зохистой зохион байгуулах, хяналт тавих, гадаад болон дотоодын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж, хөрөнгө оруулалтыг татах, эргэн төлөлтөд хяналт тавих, компанийн стратегийн болон хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг     боловсруулж, хэрэгжилтийг хангах, гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжvvлэн хөгжvvлэх, гэр хорооллын дахин төлөвлөлт, эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны асуудлыг холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх, хууль тогтоомжийн хүрээнд компанийн санхүүгийн төсөв, тайлан, баланс гаргах, санхүүгийн үйл ажиллагааг сайжруулах, бараа үйлчилгээ худалдан авах, байгууллагын өмч хөрөнгийн хадгалалт хамгаалалтад хяналт тавих ажлыг гүйцэтгэнэ.

ТӨЛӨВЛӨЛТ, ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРИЙН ГАЗАР

Төрийн түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд батлагдсан Засгийн  газрын тогтоол, журмын хэрэгжилтэд хяналт тавьж удирдлага арга зүйгээр хангах, түрээсийн орон сууцны тогтолцоог сайжруулах эрх зүйн орчныг сайжруулах санал боловсруулах, түрээсийн болон борлуулалтын орлогыг цаг хугацаанд нь төвлөрүүлэх, орон сууцны ашиглалтын асуудлыг ашиглалт хариуцсан байгууллагатай хамтран шийдвэрлэх, орон сууцны санг нэмэгдүүлэхэд шаардлагатай тооцоо судалгаа гаргах, түрээсийн болон борлуулалтын орон сууцтай холбоотой мэдээ мэдээллийн программ хангамжийг боловсронгуй болгох, цахимжуулах, иргэдэд ил тод мэдээлэх, түрээс, борлуулалтын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, хяналт тавин ажиллана.

ХӨРӨНГИЙН УДИРДЛАГА АШИГЛАЛТЫН ГАЗАР

Төрөөс баримталж буй орлогод нийцсэн орон сууцны хангамж, нийтийн орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээрх бодлого болон байгууллагын стратеги төлөвлөгөө, урт хугацааны бодлогын баримт бичигт тусгагдсан зорилт, арга хэмжээний хүрээнд компанийн дунд болон урт хугацааны орон сууцны төсөл, хөтөлбөрийн бэлтгэл ажил, гэр хорооллын дахин төлөвлөлт, хэрэгжилтийг хангах, хот, төлөвлөлт, архитектурын зураг төсөлд хяналт тавих, байгууллагын стратеги төлөвлөгөөний хүрээнд гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллана.

ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ХЭЛТЭС

Компанийн үйл ажиллагаанд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулах, хуулийн байгууллагад компанийг төлөөлөх, худалдан авах ажиллагааны төлөвлөлт, хэрэгжилтийг хангаж ажиллах, хяналт тавих, нэгжийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ. 

СОЛОНГО-1 (MON18), СОЛОНГО-2 (MON19) ТӨСЛИЙН НЭГЖ

Төслийн үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулж, үйл ажиллагааны төлөвлөгөө, худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, санхүүгийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хуулийн хүрээнд зохион байгуулж, удирдлага арга зүйгээр ханган, хяналт тавьж ажиллах чиг үүргийг хэрэгжүүлэх.