Цаг үеийн мэдээ

"ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ"-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО

"ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ"-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО

   "Төрийн орон сууцны корпораци" ТӨХХК-иас хэрэгжүүлж буй түрээсийн болон түрээслээд өмчлөх боломжтой орон сууцны төслүүдэд есөн зорилтот бүлгийн иргэдийг хамруулах тухай тусгайлсан журмыг Монгол Улсын Засгийн газраас баталсан. Энэ есөн бүлэг дотор төрийн үйлчилгээний алба хаагчид тодорхой хувийг эзэлж байна.

   Энэ хүрээнд "ТОСК" ТӨХХК-иас "Эрүүл мэндийн яам"-ны төлөөлөгчидтэй уулзаж, санал солилцлоо. Уулзалтаар төрийн өмчийн орон сууцанд иргэдийг хамруулах сонгон шалгаруулалтыг явуулахдаа онооны системд эмч, эмнэлэгийн ажилчдыг хэрхэн үнэлэх болон төрийн бодлогыг хэрхэн зүй зохистой тусгаж, хэрэгжүүлэх талаар ярилцлаа.

   Монгол Улсын Засгийн газрын 2026 оны гуравдугаар сарын 11-ний өдрийн 81 дүгээр тогтоолоор "Төрийн өмчийн орон сууцыг иргэнд хөлслүүлэх, өмчлүүлэх журам"-ыг баталсан. Энэхүү журмаар төрийн өмчийн орон сууцанд иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах, хөлслүүлэх, өмчлөлд шилжүүлэхтэй холбоотой харилцааг хүний оролцоогүйгээр, бүрэн цахимаар зохицуулахаар тусгасан байдаг.