Үнийн санал авах урилга

Үнийн санал ирүүлэх тухай

Үнийн санал ирүүлэх тухай

“Ногоон нуур–1008 айлын орон сууц” төслийн хүрээнд Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан газар чөлөөлөлтөд хамрагдсан иргэдийг орон сууцаар хангах ажлыг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлийн төвийн 6 дүүргийн Засаг дарга нарын саналыг үндэслэн хавсралтад дурдагдсан Нийслэлийн 5 дүүргийн 12 байршлыг сонгоод байна.

“Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль” болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцүүлэн худалдан авах ажиллагааны зохих аргыг сонгон хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлэн энэхүү үнийн саналыг авч байна. Иймд хавсралт 1-д заасан:

  • Байршлын судалгаа
  • Байгаль орчны судалгаа
  • Газар ашиглалтын одоогийн байдал ажлуудыг хавсралт 2-т заасан Улаанбаатар хотын 5 дүүргийн 12 байршил тус бүрээр хийж гүйцэтгэх үнийн саналыг ирүүлнэ үү.

Мөн дараах мэдээллийг хамтатган ирүүлнэ үү:

  1. Тухайн хуулийн этгээдийн танилцуулга
  2. Ажлыг гүйцэтгэх үнийн санал
  3. Ажлыг бүрэн хийж дуусгах хугацааны санал
  4. Гүйцэтгэх багийн мэргэжлийн инженер, техникийн ажилтнуудын товч танилцуулга
  5. Ижил төрлийн ажил гүйцэтгэж байсан туршлага, хэрэгжүүлсэн төслүүдийн мэдээлэл.

Үнийн саналыг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 15.00 цаг хүртэл info@tosk.gov.mn цахим хаягаар болон “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн байранд авч ирж өгнө үү.

Хавсралт:

  1. Судалгаа хийх хүрээ
  2. Төсөлд хамрагдах байршилын газрын зургууд