Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт (Яармаг) хэрэгжиж буй “Эко Яармаг 1” нь 1686-1920 айлын орон сууц бүхий гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл юм. Төслийн бүтээн байгуулалтыг 2030 онд бүрэн дуусгахаар төлөвлөсөн бөгөөд эхний ээлжийн хоёр блок орон сууцны угсралтын ажил үргэлжилж байна.
