Ажлын байр: Түрээс борлуулалтын мэргэжилтэн
Тавигдах шаардлага:
- Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй
- Эдийн засагч эсвэл Эрх зүйч мэргэжилтэй.
- Мэргэжлээрээ 3-аа доошгүй жил ажилласан туршлагатай.
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Түрээс борлуулалтын үйл ажиллагааг батлагдсан хууль, журам, бодлого процессын дагуу хэрэгжүүлэх;
- Иргэд аж ахуйн нэгжээс ирсэн хүсэлтийг системээр хүлээн авч боловсруулах;
- Түрээс, борлуулалттай холбоотой гэрээ, хавсралт, баримт бичгийг бэлтгэхэд оролцох;
- Түрээс, борлуулалтын төлбөр, орлого төвлөрүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;
- Бусад чиг үүргийг гүйцэтгэх;
Ирүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет (2025 оны загвараар ирүүлэх)
- Боловсролын түвшнийг тодорхойлсон баримт бичиг (диплом)-ийн эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн хувь (гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын хамт);
- Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт (өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлсэн байх);
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн хуулбар;
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Цээж зураг 2 хувь (4×3);
- Бусад гэрчилгээний хуулбар
Материал хүлээн авах хаяг: hr@tosk.gov.mn
Сонгон шалгаруулалтын үе шат:
- Баримт бичгийг хянах;
- Тестийн шалгалт;
- Ярилцлагын шалгалт;
- Сонгон шалгаруулалтын дүнг гаргах.
Хугацаа:
Анкетыг материалын хамт ирүүлэх: 2026.06.23-2026.07.07-ны өдрийн хооронд;
Сонгон шалгаруулалт явуулах: 2026.07.08-2026.07.31-ний өдрийн хооронд;
Сонгон шалгаруулалт явуулах байр: Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, "ТОСК" ТӨХХК-ийн байр. Утас: 7288-7788 (504)