"Солонго-1 (MON-18) болон Солонго-2 (MON-19) орон сууцны хороолол" төсөл нь Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэрт нийт 5002 айлын орон сууц барих томоохон бүтээн байгуулалт юм. Төслийг БНСУ-ын Эксим банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр «Төрийн орон сууцны корпораци» (ТОСК) болон БНСУ-ын «Колон Глобал» компаниуд хамтран хэрэгжүүлж байна
