(976) 7288-7788     info@tosk.gov.mn

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Санхүүгийн ажилтан /Гэрээт/

Ажлын байр: Санхүүгийн ажилтан /Гэрээт/

Тавигдах шаардлага:

  • Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй
  • Санхүүгийн менежмент, Эдийн засаг
  • Мэргэжлээрээ ажилласан туршлагатай.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн үр ашгийн тооцоо хийх;
  • Дүгнэлт шинжилгээ, тайлан арга хэмжээний санал боловсруулан гаргаж удирдлагыг мэдээллээр хангах;
  • Төслийн нийт өртөг зардлыг тооцож, орон сууц, авто зогсоол, үйлчилгээний төв болон бусад бүтээгдэхүүнийг борлуулах, түрээслэх үнийн тооцоог тухай бүр гаргах;
  • Төслийн эдийн засгийн тооцоо судалгааг холбогдох нэгжүүдтэй хамтран хийж бүтээгдэхүүний үнийн тооцоог шинэчлэн боловсруулж, батлуулах;
  • Бусад чиг үүргийг гүйцэтгэх;

Ирүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет (2025 оны загвараар ирүүлэх)
  • Боловсролын түвшнийг тодорхойлсон баримт бичиг (диплом)-ийн эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн хувь (гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын хамт);
  • Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт (өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлсэн байх);
  • Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн хуулбар;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Цээж зураг 2 хувь (4×3);
  • Бусад гэрчилгээний хуулбар;

Материал хүлээн авах хаяг: hr@tosk.gov.mn

Сонгон шалгаруулалтын үе шат:

  • Баримт бичгийг хянах;
  • Тестийн шалгалт;
  • Ярилцлагын шалгалт;
  • Сонгон шалгаруулалтын дүнг гаргах.

Хугацаа:

Анкетыг материалын хамт ирүүлэх: 2026.06.08-2026.06.22-ны өдрийн хооронд;

Сонгон шалгаруулалт явуулах: 2026.06.23-2026.07.07-ны өдрийн хооронд;

Сонгон шалгаруулалт явуулах байр: Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, “ТОСК” ТӨХХК-ийн байр. Утас: 7288-7788 (504)

Previous slide
Next slide

Төслийн мэдээ

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Санхүүгийн ажилтан /Гэрээт/
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Дотоод хяналтын мэргэжилтэн
Барилгын төлөв байдлын үнэлгээ хийлгэх ажилд үнийн санал ирүүлнэ үү
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Хяналтын инженер
ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
Skip to content