(976) 7288-7788     info@tosk.gov.mn

“Төрийн өмчийн орон сууцыг иргэнд хөлслүүлэх, өмчлүүлэх журам”

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Улсын Их Хурлын 2025 оны 109 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн 2.2-т заасныг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.”Төрийн өмчийн орон сууцыг иргэнд хөлслүүлэх, өмчлүүлэх журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Төрийн болон орон нутгийн өмчийн орон сууцны санг холбогдох хууль тогтоомжид заасан эх үүсвэрээс бүрдүүлж, нэмэгдүүлэх талаар шаардлагатай арга хэмжээг авч ажиллахыг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

3.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгаланд үүрэг болгосугай.

4.Иргэдийг орон сууцжуулахад шаардлагатай мэдээллээр хангах, зохион байгуулалтын арга хэмжээг авч, хамтран ажиллахыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар нарт даалгасугай.

5.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам батлах тухай” Засгийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 138 дугаар тогтоол, “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 216 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Тогтоолын хавсралт харах

Previous slide
Next slide

Төслийн мэдээ

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Инженер, эдийн засагч
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Захиргаа, удирдлагын газрын Төлөвлөгөө,судалгаа хариуцсан ахлах мэргэжилтэн
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Санхүү, бүртгэлийн газрын дарга
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Хууль, эрх зүйн хэлтсийн дарга
Skip to content