Ажлын байр: Инженер, эдийн засагч
Тавигдах шаардлага:
- Архитектур, Иргэний ба үйлдвэрийн барилга, байгууламж-мэргэжилтэй;
- Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй;
- Барилгын Төсөвчнөөр мэргэшсэн байх;
- Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай;
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Барилгын төсөл, хөтөлбөрийн төлөвлөлтийн болон хэрэгжилтийн явцад урьдчилсан тооцоолол гаргах, төсөв, зардал, санхүүжилтийн гүйцэтгэлд хяналт тавьж, гүйцэтгэлтэй уялдуулан эдийн засгийн дүн шинжилгээ хийх;
- Хяналтын инженерүүд болон холбогдох нэгжээс ирүүлсэн мэдээлэл, тайланг нэгтгэн боловсруулж, төслийн явц, гүйцэтгэлийн талаар удирдлагыг үнэн зөв мэдээллээр хангах;
Барилгын зураг төсөв болон ажлын гүйцэтгэлтэй уялдуулан өртөг, нэгж зардал, санхүүгийн үзүүлэлтэд эдийн засгийн дүн шинжилгээ хийж, зардлын хэтрэлт, доголдлын шалтгааныг тодорхойлон санал, дүгнэлт боловсруулах; - Төсөл, хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих үйл ажиллагаа, гэрээ, худалдан авалтын үйл явцад эдийн засгийн үндэслэл, тооцоо судалгаагаар дэмжлэг үзүүлж, үр ашигтай шийдвэр гаргахад чиглэсэн санал, дүгнэлт боловсруулах;
- Гэрээ, худалдан авалт, санхүүжилтийн шийдвэр гаргахын өмнөх шатанд эдийн засгийн үнэлгээ хийж, зардлын оновчтой байдал, үр ашгийг тодорхойлон удирдлагад санал, дүгнэлт хүргүүлэх;
Төслийн хэрэгжилтийн явцад үүсэх санхүү, эдийн засгийн эрсдэлийг тодорхойлж, нөлөөллийн түвшинг үнэлэн, урьдчилан сэргийлэх арга хэмжээний санал, зөвлөмж боловсруулах; - Төсөл, хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотой тайлан, мэдээ, баримт бичгийг холбогдох стандарт, шаардлагын дагуу боловсруулж, үнэн зөв, бүрэн гүйцэд байдлаар хугацаанд нь тайлагнах;
- Бусад чиг үүргийг хэрэгжүүлэх;
Ирүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет (2025 он)
- Боловсролын түвшнийг тодорхойлсон баримт бичиг (диплом)-ийн эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн хувь (гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын хамт);
- Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт (өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлсэн байх);
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн хуулбар;
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Цээж зураг 2 хувь (4×3);
- Бусад гэрчилгээний хуулбар;
Материал хүлээн авах хаяг: hr@tosk.gov.mn
Сонгон шалгаруулалтын үе шат:
- Баримт бичгийг хянах;
- Тестийн шалгалт;
- Ярилцлагын шалгалт;
- Сонгон шалгаруулалтын дүнг гаргах.
Хугацаа:
Анкетыг материалын хамт ирүүлэх: 2026.04.01-2026.04.15-ны өдрийн дотор;
Сонгон шалгаруулалт явуулах: 2026.04.16-2026.05.01-ний өдрийн дотор;
Сонгон шалгаруулалт явуулах байр: Чингэлтэй дуурэг, 6-р хороо, “ТОСК” ТӨХХК-ийн байр.
Утас: 7288-7788 (504)