(976) 7288-7788     info@tosk.gov.mn

ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан “ТОСК” ТӨХХК-д ажиллаа

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны сайд Э. Бат-Амгалан “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-д ажиллан “Эко яармаг”, “Солонго 1,2” болон “Залуус 1” зэрэг барилгын томоохон төслүүдийн бүтээн байгуулалттай танилцлаа.

Энэ үеэр төсөл гүйцэтгэгч болон хяналт хэрэгжүүлэгч компанийн төлөөллүүд, сайд Э.Бат-Амгаланд дээрх төслүүдийн явцын талаарх товч мэдээллүүдийг өгөв. Сайд Э.Бат-Амгалан “Солонго 1,2” төслийн явцтай танилцсаны дараа сэтгүүлчдэд хэлэхдээ: барилга угсралтын ажлын гүйцэтгэл графикийн дагуу хэвийн үргэлжилж, 60 гаруй хувьтай явж байгааг дурдаад энэ оны долдугаар сард эхний ээлжийн 2042 айлын орон сууц ашиглалтад оруулна хэмээн онцлов. Мөн тэрбээр уг төсөлд хамрагдах айл өрхүүдийг “Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам”-ын дагуу сонгон шалгаруулна гэв.

Нэмж дурдахад, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар баригдсан “Ногоон нуур 1008” айлын орон сууцны хорооллыг “түрээслээд өмчлөх” хэлбэрээр олгохгүй бөгөөд 756 байрыг зөвхөн газраа байраар сольсон иргэнд шууд олгох бол 252 байрыг нь түр суурьшуулах зорилгоор ашиглана гэх мэдээллийг “ТОСК” ТӨХХК-ийн удирдлагууд өгсөн юм .

Previous slide
Next slide

Төслийн мэдээ

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Инженер, эдийн засагч
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Захиргаа, удирдлагын газрын Төлөвлөгөө,судалгаа хариуцсан ахлах мэргэжилтэн
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Санхүү, бүртгэлийн газрын дарга
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Хууль, эрх зүйн хэлтсийн дарга
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Төлөвлөлт, төсөл хөтөлбөрийн газрын дарга
Skip to content