(976) 7288-7788     info@tosk.gov.mn

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Захиргаа, удирдлагын газрын Төлөвлөгөө,судалгаа хариуцсан ахлах мэргэжилтэн

Ажлын байр: Захиргаа, удирдлагын газрын Төлөвлөгөө,судалгаа хариуцсан ахлах мэргэжилтэн

Тавигдах шаардлага:

  • Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй
  • Эдийн засагч мэргэжилтэй.
  • Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Компанийн үйл ажиллагаанд мөрдөх тушаал, дүрэм, журам, шуурхай хурлын биелэлт, удирдлагаас өгсөн хугацаатай үүрэг даалгаврын хэрэгжилтэд хяналт тавих;
  • Хүний нөөцийн дэлгэрэнгүй судалгаа хийх, бүртгэл хийх, компанийн ажилтнуудын хөгжил, манлайлал, хүний нөөцийн чадавхыг дээшлүүлэх талаар холбогдох арга хэмжээ авч ажиллах;
  • Дотоод үйл ажиллагааны уялдааг хангах, өдөр тутмын хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх;
  • Тушаал, шийдвэр, үүрэг даалгаварын биелэлтийг хангах, хяналт тавьж ажиллах;
  • Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргүүд…

Ирүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет (2025 он)
  • Боловсролын түвшнийг тодорхойлсон баримт бичиг (диплом)-ийн эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн хувь (гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын хамт);
  • Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт (өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлсэн байх);
  • Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн хуулбар;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Цээж зураг 2 хувь (4×3);
  • Бусад гэрчилгээний хуулбар;

Материал хүлээн авах хаяг: hr@tosk.gov.mn

Сонгон шалгаруулалтын үе шат:

  • Баримт бичгийг хянах;
  • Тестийн шалгалт;
  • Ярилцлагын шалгалт;
  • Сонгон шалгаруулалтын дүнг гаргах.

Хугацаа:

Анкетыг материалын хамт ирүүлэх: 2026.03.27-2026.04.10-ны өдрийн дотор;

Сонгон шалгаруулалт явуулах: 2026.04.13-2026.04.28-ны өдрийн дотор;

Сонгон шалгаруулалт явуулах байр: Чингэлтэй дуурэг, 6-р хороо, “ТОСК” ТӨХХК- ийн байр.

Утас: 7288-7788 (504)

Previous slide
Next slide

Төслийн мэдээ

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Инженер, эдийн засагч
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Захиргаа, удирдлагын газрын Төлөвлөгөө,судалгаа хариуцсан ахлах мэргэжилтэн
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Санхүү, бүртгэлийн газрын дарга
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Хууль, эрх зүйн хэлтсийн дарга
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Төлөвлөлт, төсөл хөтөлбөрийн газрын дарга
Skip to content