Ажлын байр: Хууль, эрх зүйн хэлтсийн дарга
Тавигдах шаардлага:
- Эрх зүйч мэргэжилтэй;
- Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй;
- Хуульчийн сонгон шалгаруулалтад орж тэнцсэн байх;
- Удирдах албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай;
- Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай;
- Нэгжийн үйл ажиллагааг зохион байгуулж, гүйцэтгэлийг дүгнэх ур чадвартай;
- Удирдлагадаа байгаа ажилтнуудын ажил үүргийг оновчтой хуваарилах, удирдах чадвартай;
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Компанийн оролцож буй иргэний, захиргааны, эрүүгийн хэрэг, шүүхийн бүх шатанд төлөөлөх ажлыг удирдан зохио байгуулах;
- Удирдлагын шийдвэр, түүний төсөлтэй холбоотой хууль зүйн эрсдлэийг дүгнэх;
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад гүйцэтгэх хуудас хүргүүлэх, хамтран ажиллах, авлага барагдуулах ажлыг зохион байгуулах;
- Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргүүд.
Ирүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет (2025 он);
- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг (диплом)-ийн эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн хувь (гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын хамт);
- Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт (өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлсэн байх);
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа;
- Цээж зураг 2 хувь (4×3);
- Бусад гэрчилгээний хуулбар;
Материал хүлээн авах хаяг: hr@tosk.gov.mn
Сонгон шалгаруулалтын үе шат:
- Баримт бичгийг хянах;
- Тестийн шалгалт;
- Ярилцлагын шалгалт;
- Сонгон шалгаруулалтын дунг гаргах.
Хугацаа:
Анкетыг материалын хамт ирүүлэх: 2022.03.26-2025.04.05-ны өдрийн дотор;
Сонгон шалгаруулалт явуулах: 2025.04.06-2025.04.21-ний өдрийн дотор;
Сонгон шалгаруулалт явуулах байр: Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, “ТОСК” ТӨХХК-ийн байр. Утас: 7288-7788 (504)
Нэмэлт мэдээлэл: Шаардлага хангасан ажил горилогчтой эргэж холбогдох болно.