Ажлын байр: Төлөвлөлт, төсөл хөтөлбөрийн газрын дарга
Тавигдах шаардлага:
- Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй
- Архитектур, Иргэний ба үйлдвэрийн барилга байгууламж-мэргэжилтэй.
- Удирдах албан тушаалд 3-аас доошгүй жил, барилгын инженерээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай.
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Гадаад болон дотоодын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж, хөрөнгө оруулалтыг төсөл хөтөлбөрүүдэд татах, бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах;
- Төсөл хөтөлбөрийн зөвлөх үйлчилгээний гүйцэтгэлийн ажилд хяналт тавих, дэмжлэг үзүүлэх, чанарын өндөр түвшинд гүйцэтгэлийг хангуулах;
- Эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж, иргэдийг орон сууцаар хангах төсөл хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
- Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргүүд…
Ирүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет (2025 он)
- Боловсролын түвшнийг тодорхойлсон баримт бичиг (диплом)-ийн эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн хувь (гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын хамт);
- Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт (өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлсэн байх);
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн хуулбар;
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Цээж зураг 2 хувь (4×3);
- Бусад гэрчилгээний хуулбар;
Материал хүлээн авах хаяг: hr@tosk.gov.mn
Сонгон шалгаруулалтын үе шат:
- Баримт бичгийг хянах;
- Тестийн шалгалт;
- Ярилцлагын шалгалт;
- Сонгон шалгаруулалтын дүнг гаргах.
Хугацаа:
Анкетыг материалын хамт ирүүлэх: 2026.03.18-2026.04.01-ний өдрийн дотор;
Сонгон шалгаруулалт явуулах: 2026.04.02-2026.04.17-ны өдрийн дотор;
Сонгон шалгаруулалт явуулах байр: Чингэлтэй дуурэг, 6-р хороо, “ТОСК” ТӨХХК-ийн байр.
Утас: 7288-7788 (504)