ТОСК-ийнхан Хувь хүний хөгжлийн сургалтанд хамрагдлаа

Монгол улсын Засгийн газар, Хувь хүний хөгжлийн институтын хамтарсан “Хувь хүний хөгжлийн зөвлөл”-өөс  зохион байгуулж буй “АМЬДРАХ УХААН- АМЖИЛТЫН ХӨТӨЧ” хөтөлбөрт Төрийн орон сууцны корпорацийн хамт олон өнгөрсөн амралтын өдрүүдэд хамрагдав.

Энэхүү сургалт хөтөлбөр нь  нийгмийн бүхий л салбарт хувь хүний хөгжлийг бий болгох, хувь хүний хариуцлага, харилцаа, хандлагыг өөрчлөх замаар эрүүл, хүчирхэг нийгмийг цогцлоон хөгжүүлэх, Монгол хүний потенциалыг нээн илрүүлж, амжилттай, аз жаргалтай амьдрал  өөд хөтлөх гүүр болох зорилготой юм.

Тус хөтөлбөр нь байгууллагын удирдлагуудад “Энгийнээр удирдахуй” “Хүчирхэг баг”, ажилтан албан хаагчдад “Амьдрах ухаан- амжилтын хөтөч” хөтөлбөртэйгээр  2 үе шаттай явагдсан билээ. “Амьдрах ухаан- амжилтын хөтөч” сургалтын зорилго нь өөртөө итгэх итгэл, дотоод нөөц бололцоо, нуугдсан билэг авъяасаа нээн илрүүлэх, амьдралынхаа зорилго, утга учир, үнэ цэнэ, итгэл үнэмшлийг бий болгох, алсын хараа мөрөөдөлтэй амьдарч, хувь тавилангаа зохиох, хариуцлагатай болох, амьдралын боломжуудыг харж, түүнийг ашиглах эр зоригтой болгох, ирээдүйгээ зөв төлөвлөж зохион байгуулж сурахад туслах юм.

3 1 2
DSCF5931 4 5 6 7 8

Leave a Reply