17867 иргэн найман хувийн хүүтэй орон сууцны зээл авчээ

Энэ оны дөрөвдүгээр сарын 15-ны байдлаар орон сууцны ипотекийн зээл авсан иргэдээс 845.8 тэрбум төгрөгийн зээлийг найман хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээр дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад ирсэн байна.

Үүнээс банкууд 17786 зээлдэгчийн нийт 507.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлж, найман хувийн хүүтэй ипотекийн зээл рүү шилжүүлжээ.

Орон сууц шинээр худалдан авахыг хүссэн иргэдээс 1 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн өргөдөл банкуудад ирсэн байна.

Үүнээс 17867 иргэнд 999.7 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэсэн тухай Монголбанкнаас мэдээллээ.

Эх сурвалж:  http://news.gogo.mn

Leave a Reply