Барилгын салбарт дагаж мөрдөх технологийн зааварчилгаа хэвлэгдэн гарчээ

IMG_7998 Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар баригдаж буй “Буянт-Ухаа 1” хорооллын барилга угсралтын ерөнхий  гүйцэтгэгч  компаниар Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпораци ажиллаж байгаа билээ.

Тус корпораци нь барилгын салбарт дагаж мөрдөх технологийн зааварчилгааг эмхэтгэн эхний дэвтэрийг гаргасан байна. Энэхүү зааварчилгааг Монгол Улсын Барилгын тухай хууль, норм дүрэм, стандарт, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг нийт ажилтан, ажилчдадаа мөрдүүлэх, хэвшүүлэх, чанарын нэгдсэн тогтолцоотой барилга угсралтын ажлыг гүйцэтгэх зорилгын хүрээнд боловсруулсан байна.

         “Технологийн зааварчилгаа” нь “Газар шороо, суурийн ажил”, “Үндсэн бүтээцийн угсралтын ажил”, “Заслалын ажил”, “Инженерийн хангамжийн угсралтын” гэсэн дөрвөн цуврал дэвтрээс бүрдсэн бөгөөд 2700-гаад ажилтан, ажилчдаас бүрдсэн Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпорацийн шилдэг инженерүүдийн ажлын туршлага, хөдөлмөр зүтгэлээр бүтсэн хамтын бүтээл болж, жилээс жилд шинэчлэгдэн боловсруулагдсанаар мэргэжлийн салбарынхны гарын авлага, оюутан суралцагсдын сургалтын гол хэрэглэгдэхүүн сурах бичиг болох юм.

        Энэхүү зааварчилгааны нэгдүгээр дэвтэр нь барилгын үйлдвэрлэлийн үед газар шорооны болон суурийн ажлыг гүйцэтгэх, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангахтай холбоотой зааварчилгааг нэгтгэсэн байна.

Leave a Reply