Монгол Улсын Засгийн Газраас 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан аймаг бүрт “1000 айлын орон сууц” төслийн хүрээнд баригдах эхний ээлжийн орон сууцны барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарлагдсан билээ.
Энэхүү “1000 айлын орон сууц” төслийн хамтран хэрэгжүүлэх үүднээс Орхон, Архангай, Ховд, Увс аймгийн Засаг дарга нар Төрийн орон сууцны корпорацитай хамтран ажиллах гэрээг байгууллаа. Орон нутагт баригдах орон сууц нь Чингис бондын хөрөнгөөр баригдах бөгөөд барилга угсралтын ажил эхэлснээс хойш нэг жилийн дотор ашиглалтанд оруулах юм.
Төрийн орон сууцны корпорацийн Ерөнхий захирал А.Гантулга, Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ нар
Төрийн орон сууцны корпорацийн Ерөнхий захирал А.Гантулга, Увс аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн нар
Төрийн орон сууцны корпорацийн Ерөнхий захирал А.Гантулга, Орхон аймгийн Засаг дарга Г.Зоригт нар
Баригдах орон сууцны тоо
Аймгийн нэр |
Хүчин чадал |
Давхар болон айл, барилгын тоо |
Орхон аймгийн Баян-өндөр сум |
315 |
63 айлын 9 давхар 5 орон сууцны барилга |
Архангай аймгийн Эрдэнэ булган сум |
120 |
40 айлын 5 давхар 3 орон сууцны барилга |
Ховд аймгийн Жаргалант сум |
120 |
60 айлын 6 давхар 2орон сууцны барилга |
Увс аймгийн Улаангом сум |
105 |
35 айлын 7давхар 3 орон сууцны барилга |