You are currently viewing “Аймаг бүрт 1000 айлын орон сууц хөтөлбөр” Архангай аймагт

“Аймаг бүрт 1000 айлын орон сууц хөтөлбөр” Архангай аймагт

Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй  “Аймаг бүрт 1000 айлын орон сууц хөтөлбөр”-ийн хүрээнд “Архангай аймгийн Эрдэнэбулган суманд  баригдах эхний ээлжийн 120 айлын орон сууцны барилга угсралтын ажил 9 дүгээр сард эхэлсэн.

Энэхүү барилга угсралтын ерөнхий гүйцэтгэгчээр “Хасү мандал констракшин” ХХК ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 40 айлын 3 орон сууцны барилга нь гадна ханын өрлөг, цонхны ажил бүрэн хийгдэж дуусан гадна пасадны ажил хийгдэж байна.

Дээрхи барилгуудын дотор сантехникийн ажлаас зоорийн магистрал шугам, халаалт,цэвэр усны босоо шугам хийгдсэн, дотор цахилгаан, холбоо дохиоллын  монтажны ажил хийгдэж байна.

11-05

Leave a Reply