Архангай аймаг Эрдэнэбулган сум /120 айл/
Тус аймагт барилгын ажлыг 2014 оны зургадугаар сарын 30-ны өдөр эхэлж, 2015 оны тавдугаар сарын 13-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгч байнгын ашиглалтад оруулав. 120 айлын орон сууцны “Булганхангай” хорооллын ерөнхий гүйцэтгэгчээр “Хасу Мандал Трейд” ХХК ажилласан.
Дархан-Уул аймаг Дархан сум /189 айл/
Тус аймагт барилгын ажлыг 2014 оны долдугаар сарын 30-ны өдөр эхэлж, 2015 оны зургадугаар сарын 24-ний өдөр улсын комисст хүлээлгэн өгч байнгын ашиглалтад оруулав. Манай байгууллагын захиалгаар баригдсан 189 айлын орон сууцны хорооллын ерөнхий гүйцэтгэгчээр “Бурхантын бүтээн байгуулалтын корпораци” ХХК ажилласан.
Сэлэнгэ аймаг Мандал сум /126 айл/
Тус аймагт барилгын ажлыг 2014 оны долдугаар сарын 30-ны өдөр эхэлж, 2015 оны аравдугаар сарын 01-ний өдөр улсын комисст хүлээлгэн өгөх төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Манай байгууллагын захиалгаар баригдсан 126 айлын орон сууцны хорооллын ерөнхий гүйцэтгэгчээр “Гүүд Кэстл” ХХК ажиллаж байна.
Хэнтий аймаг Бор-Өндөр сум /20 айл/
Тус аймагт барилгын ажлыг 2013 оны гуравдугаар сард эхлүүлж, 2014 оны арванхоёрдугаар сарын 02-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгч байнгын ашиглалтад оруулав. Манай байгууллагын захиалгаар баригдсан 20 айлын орон сууцны хорооллын ерөнхий гүйцэтгэгчээр “Боршоон Ундраа” ХХК ажилласан.
Хэнтий аймаг Чингис хот /120 айл/
Тус аймагт барилгын ажлыг 2014 оны есдүгээр сарын 15-ны өдөр эхэлж, 2015 оны аравдугаар сарын 25-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгөх төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Манай байгууллагын захиалгаар баригдаж буй 120 айлын орон сууцны хорооллын ерөнхий гүйцэтгэгчээр “Дүрт-Уул” ХХК ажиллаж байна.
Увс аймаг Улаангом хот /105 айл/
Тус аймагт барилгын ажлыг 2014 оны зургадугаар сарын 14-ний өдөр эхэлж, 2015 оны долдугаар сарын 30-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгөх төлөвлөгөөний дагуу ажилласан. Манай байгууллагын захиалгаар баригдаж буй 105 айлын орон сууцны хорооллын ерөнхий гүйцэтгэгчээр “Мөнхийн Ундраа Увс” ХХК ажиллаж байна.
Ховд аймаг Жаргалант сум /120 айл/
Тус аймагт барилгын ажлыг 2014 оны аравдугаар сарын 20-ны өдөр эхэлж, 2015 оны аравдугаар сарын 01-ний өдөр улсын комисст хүлээлгэн өгөх төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Манай байгууллагын захиалгаар баригдаж буй 120 айлын орон сууцны хорооллын ерөнхий гүйцэтгэгчээр “Ховдын Өргөө” ХХК ажиллаж байна.
Орхон аймаг Баян-Өндөр сум /315 айл/
Тус аймагт барилгын ажлыг 2014 оны аравдугаар сарын 31-ний өдөр эхэлж, 2015 оны арваннэгдүгээр сарын 01-ний өдөр улсын комисст хүлээлгэн өгөх төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Манай байгууллагын захиалгаар баригдаж буй 315 айлын орон сууцны хорооллын ерөнхий гүйцэтгэгчээр “Очир-Ундраа” ХХК ажиллаж байна.