“АЛТАН НАМАР” спорт өдөрлөг боллоо

Төрийн орон сууцны корпорациас уламжлал болгон зохион байгуулагддаг намрын спортын “АЛТАН НАМАР” спорт өдөрлөг өнгөрсөн амралтын өдөр боллоо. Тус өдөрлөг Шатар, ширээний теннис, Сагсан бөмбөг, Гар бөмбөг гэсэн спортын 4 төрлөөр зохион байгуулагдлаа.

“АЛТАН НАМАР” спорт өдөрлөгийн зорилго нь байгууллагын спортын багийн аварга шалгаруулах, ажилчдын эрүүл идэвхитэй хөдөлгөөнийг бүрдүүлэх, эрүүл мэндийг хамгаалах, спортод хандах идэвхи, сонирхолыг өрнүүлэхэд чиглэсэн юм. Нийт 80 гаруй ажилтан албан хаагчид оролцсон тус тэмцээнд байгууллагын Сагсан бөмбөгийн тэргүүн байрыг Хуулийн хэлтэс, Түрээсийн орон сууцны удирдлага ашиглалтын хэлтсийн хамтарсан баг эзэлсэн бол Гар бөмбөгийн тэмцээнд Хөрөнгө оруулалт, санхүү удирдлагын газар, Гадаад харилцаа, мэдээлэл технологийн хэлтсийн хамтарсан баг тэргүүн байрыг эзэллээ.
Мөн ширээний теннисний эрэгтэйчүүдийн тэргүүн байрыг Тэргүүн дэд захирал Д.Алтанхуяг, эмэгтэйчүүдийн тэргүүн байрыг Барилга захиалагч, дэд бүтэц, техник хяналтын газрын инженер Г.Болор-Эрдэнэ нар тус тус эзэлсэн бол шатрын тэмцээний тэргүүн байранд Барилга захиалагч, дэд бүтэц, техник хяналтын газрын ерөнхий инженер Д.Зоригт шалгарлаа.

Багын нийт дүнгээр Төрийн орон сууцны корпорацийн шилжин явах Цомыг Барилга захиалагч, дэд бүтэц, техник хяналтын газар гардан авлаа.tosk

 DSC_0340

DSC_0236

DSC_0343
$ buh_baguud

Leave a Reply