Дэлхийн улс орнууд НҮБ-ын хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх албанаас гаргасан “Таны эрх-таны оролцоо-Авлигад үгүй гэж хэлье” уриан дор нэгдэж, авлигатай тэмцэх хүсэл зоригоо илэрхийлэх, хамтран ажиллах боломжийг олон нийтэд олгох чиглэлээр идэвх санаачилгатай ажиллаж байна. Энэ хүрээнд Авлигатай тэмцэх газраас “Зөв зөвд шударга зөв” аяныг улсын хэмжээнд зохион байгуулж, Авлигатай тэмцэх үйл ажиллагааг сурталчлан таниулах, үнэн зөв мэдээ мэдээллийг бодит эх сурвалжаас түгээх зорилготой “Авлигатай тэмцэх газар” пэйж хуудас, авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэхэд чиглэсэн соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах, шударга байдлыг нэмэгдүүлэх, ёс зүйг дээшлүүлэх зорилготой “АТГ-Олон нийтийн төв” фэйсбүүк пэйж хуудсыг хөтлөн ажиллуулж байна. Та бүхэн дээрх пэйж хуудсуудаар зочилж үнэн бодит мэдээллийг аваарай.
“ТОСК” ТӨХХК-ИЙН ХАМТ ОЛОН “ЗӨВ ЗӨВД ШУДАРГА ЗӨВ” АЯНД НЭГДЛЭЭ
- Post author:Энхцэцэг
- Post published:2022-03-25
- Post category:Uncategorized