“Буянт-ухаа 1” хороололд “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” өдөрлөг боллоо

            Төрийн орон сууцны корпорациас “Буянт-ухаа 1” хорооллын оршин суугчдыг хууль эрх зүйн болоод тус хорооллын ашиглалттай холбогдсон зөвлөмж, мэдээллээр хангах, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, гүйцэтгэгч байгууллагууд өөрсдийн бүтээн байгуулалтын талаар оршин суугчдын санаа бодлыг сонсох, асуудлыг шуурхай шийдвэрлэх, иргэдийг ая тухтай амьдрах нөхцлөөр хангахын тулд цаашдын үйл ажиллагаандаа оршин суугчдын хүсэлтийг тусгах зорилгоор тус хороололд “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” өдөрлөгийг   Хан-Уул Дүүргийн 16 Дугаар Хороо, “Үндэсний бүтээн байгуулалтын корпораци” ХХК, ОСНАА-Н “ОПЕН ХАУС ӨНӨ“ ХХК-тай хамтран зохион байгуулсан билээ.

opendoor6

            Өдөрлөгт  оролцогч байгууллагууд өөрсдийн үйл ажиллагааны талаар хорооллын оршин суугчдад шуурхай мэдээлэл өгөх, иргэний шилжилт, хөдөлгөөний бүртгэл хийх, ажлын байранд зуучлах, орон сууцны зээл болон төлбөрөө төлсөн иргэдэд Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг олгох,  хорооллын орон сууцны ашиглалттай холбоотой зөвлөмж зөвөлгөөг өгөх, харуул хамгаалалт, камержуулалтын талаар танилцуулалж  тулгамдаж буй асуудал, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч газар дээр нь шийдвэрлэлээ.

opendoor5

Өдөрлөгт Төрийн орон сууцны корпорацийн тэргүүн дэд захирал Д.Алтанхуяг, Түрээсийн орон сууцны удирдлага ашиглалтын хэлтсийн дарга Б.Нарантуяа, Үндэсний бүтээн байгуулалтын корпорацийн гүйцэтгэх захирал С.Дотнобилэг нар оролцож иргэдтэй уулзан санал хүсэлтийг сонслоо.

Өдөрлөгт нийт 67 өрхийн 284 оршин суугч хорооны бүртгэл шилжилт хөдөлгөөнд хамрагдсан бол хүн амын өрхийн бүртгэлийн дэвтэрийг 36 өрхийн 97 оршин суугч иргэнд  нээж өрхийн эмнэлэгийн урьдчилсан сэргийлэх үзлэгт 114 иргэн хамрагдсан байна.

Мөн Төрийн орон сууцны корпорациас тус хорооллын 24 оршин суугч иргэдэд  Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон бөгөөд  2 иргэний гэрчилгээний материалыг хүлээн авч  42 иргэнд мэдээлэл өгсөн билээ.

Тус хорооллын оршин суугчид авто машины дулаан зогсоолыг нэлээдгүй сонирхсон бөгөөд ТОСК-ийн Маркетинг борлуулалтын хэлтсээс 100 гаруй иргэнд мэдээлэл өгч, 60 гаруй иргэнээс судалгаа авсан юм.

Иргэд энэхүү Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж буйд талархал илэрхийлсэн юм.

opendoor4

opendoor2 opendoor6

Leave a Reply