You are currently viewing Цагдаагийн албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэнэ

Цагдаагийн албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэнэ

Төрийн орон сууцны корпораци Цагдаагийн ерөнхий газартай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Гэрээг “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын ерөнхий захирал А.Гантулга ЦЕГ-ын дарга, тэргүүн комиссар С.Баатаржав нар үзэглэлээ. Энэхүү гэрээний зорилго нь засгийн газраас хэрэгжүүлж буй хүн амыг орон сууцжуулах бодлогын хүрээнд цагдаагийн албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэж, дэмжлэг үзүүлэхэд оршиж байгаа юм.

11-02 11-03 11-04

ТОСК-ийн захиалгаар баригдсан “Буянт-Ухаа1” хорооллын орон сууцны байранд нийт 824 төрийн албан хаагч орсноос 146 нь багш,  87 эмч,  68 цагдаагийн албан хаагч байна. Энэхүү гэрээг байгуулснаар дээрх тоог нэмэгдүүлэх, төрд олон жил ажилласан албан хаагчдын нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлэн хөнгөлөлттэй, уян хатан нөхцөлтэйгээр орон сууцны байраар хангах юм. ТОСК нь дан ганц цагдаагийн албан хаагч бус эмч, багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор орон сууцаар хангах уян хатан бодлогыг баримтлан ажиллаж байна.    ТОСК-ийн хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Leave a Reply