Орон Сууцны Санхүүжилтийн Корпораци “4000 орон сууц” төслийн бондын захиалгаа өглөө.

   ОССК нь “4000 орон сууц” төслийг амжилттай, эрсдэлгүй хэрэгжүүлэх зорилгоор “Зээлийн ерөнхий журам”, “Зээлийн бүртгэл, тооцооны журам”, “Төрийн албан хаагчдын орон сууцны зээлийн бүртгэл, тооцооны журам”, “Төрийн албан байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ”-ний төсөл зэргийг боловсруулан эрх бүхий этгээдээр батлуулж, зээлийн бүртгэл, хяналт, программ хангамжийг боловсронгуй болгох ажлуудыг хийж гүйцэтгэн, төслийн бэлтгэлийг бүрэн хангалаа.
   “Òºðèéí àëáàí õààã÷äûã îðîí ñóóöíû çýýëä õàìðóóëàõ æóðàì”-ын хүрээнд төсвийн ерөнхийлөн захирагч нар одоогоор 1391 зээлийн эрхийг төрийн байгууллагуудад хуваарилаад байгаа бөгөөд 805 төрийн албан хаагчдын нэрс тодорхой болж, тухайн байгууллага нь албан ёсоор манайд хандаад байна. Эдгээрээс зээлийн үндсэн материалаа бүрдүүлсэн 620 төрийн албан хаагчид байгаагийн 60 гаруй нь орон сууцаа сонгож зээлийн судалгаанд хамрагдлаа.
   ОССК нь орон сууцны зээлийн судалгаанд хамрагдсан төрийн албан хаагчдад зээл олгох бондын захиалгыг 2010 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Сангийн яаманд хүргүүлсэн ба Сангийн яам эхний ээлжинд 5,5 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаас арилжаалан шийдвэрлэнэ гэдгээ мэдэгдээд байна.

 

 

Leave a Reply