Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016.11.11-ны өдрийн хуралдааны шийдвэрээр “Буянт ухаа-2” хорооллын орон сууцнуудын “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийн гэрчилгээ”-г олгохыг зөвшөөрсний дагуу “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-аас уг хорооллын оршин суугчдад өмчлөх эрхийн гэрчилгээг олгох ажлыг Хөгжлийн банк болоод бусад арилжааны банкуудтай хамтран шийдвэрлэх ажлыг зохион байгуулж эхлээд байна.
Энэхүү үйл ажиллагаанд Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Төрийн банк, Хас банк, Улаанбаатар банк, Капитрон банк, Ариг банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк зэрэг арилжааны томоохон банкууд хамрагдан оролцож байна.