Монгол улсад Шинэ үeийн барилгын салбар үүссэний 90 жилийн ойг тохиолдуулан Барилга, хот байгуулалтын яамнаас “ИХ БАРИЛГА 90” Улсын аварга шалгаруулах гар бөмбөг, сагсан бөмбөг, шатрын 3 төрөлт тэмцээнийг “Буянт-Ухаа” цогцолборт 2016 оны хоёрдугаар сарын 25-27-ны өдрүүдэд зохион байгуулж, аваргуудаа шалгарууллаа.
“ИХ БАРИЛГА 90” Улсын аварга шалгаруулах тэмцээнд “Төрийн орон сууцны корпораци”-ийн Б.Батмөнх ахлагчтай эрэгтэй баг Гар бөмбөгийн тэмцээнд АЛТАН медаль, Г.Болор-Эрдэнэ ахлагчтай эмэгтэй баг Сагсан бөмбөгийн тэмцээнд ХҮРЭЛ МEДАЛЬ-ийг тус тус хүртэж багийн дүнгээр V-р байрт шалгарлаа.
Тэмцээнд нийт 20 гаруй төрийн болон хувийн хэвшилийн байгууллагуудын 700 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорьж идэвхитэй оролцлоо.