Чингис хотод мянган айлын орон сууц хөтөлбөр хэрэгжиж байна

Монгол улсын Засгийн Газраас хэрэгжүүлж буй “Аймаг бүрт 1000 айл орон сууц” хөтөлбөрийн хүрээнд Хэнтий аймгийн  Чингис хотод эхний ээлжийн  120 айлын орон сууцны барилга угстралтын ажил энэ оны 9 дүгээр сард эхэлсэн. Тус 120 айлын орон сууцны барилга угсралтын гүйцэтгэгчээр ‘’ДҮРТ-УУЛ’’ХХК ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар 1 ба 2-р барилгын зоорь болон 1-р давхрын цутгалтын ажил, 1,2-р барилгын суурийн булалт хийгдэж дуусаад байна.  Ажлын явц 20 хувийн гүйцэтгэлтэй  байгаа юм. Тус барилгыг ирэх онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

cropped

Leave a Reply