”Буянт-Ухаа 2” хороололд ”дам нурууны баяр” боллоо

  Үндэсний таван компанийн нэгдэл болох Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпорацийн хамт олон энэ оны 6 дугаар сарын 2-нд “Буянт-Ухаа-1” хорооллыг улсын комисст хүлээлгэж өгснийхөө дараахан “Буянт-Ухаа-2”  хорооллын ажлаа эхэлсэн юм.

“Буянт-Ухаа-2” нь 7500 орчим айлын иж бүрэн цогцолбор хороолол бөгөөд эхний ээлжинд 2592 айлын 9 давхар 48 барилга баригдана.

ҮББК-ийн бүрэлдэхүүн компаниудаас “Дельта констракшн” компани 12 барилга, “Эрэлт импекс” компани 6 барилга, “Улаанбаатар барилга” компани 8 барилга, “Бүти” компани 7 барилга, И Си Си” компани 5 барилга барихаар хуваарилж авсан тухай “Дельта констракшн” компанийн үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирал О.Эрдэнэбаяр барилгын ажлаа эхэлж байхдаа танилцуулж байсан юм.

Эхний ээлжинд буюу ирэх оны нэг, хоёрдугаар улиралд компани тус бүр 2-7 барилга буюу 22 орон сууцны барилгыг ашиглалтанд оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа гэсэн үг…

u042Du0440u044Du043Bu044Du0442  u0438u043Cu043Fu0435u043Au0441 4

Хорооллын ажил эхэлж байхад сурвалжилснаасаа хойш 5 сарын дараа буюу эхний ээлжийн орон сууцны барилгуудын дам нурууны баяр хийх үеэр нь тус хорооллыг зорилоо.

Барилга угсралтын ажил 43 орчим хувьтай яваа бөгөөд 2015 оны нэг, хоёрдугаар улиралд 22 орон сууцаа, 4 дүгээр улиралд үлдсэн 26 орон сууцаа хүлээлгэж өгөх боломжтой гэнэ. Одоогоор 24 барилгын үндсэн бүтээцийн ажил дууссан бөгөөд эхний ээлжинд ашиглалтанд орох 22 орон сууцны барилгын агаар сэлгэлт, дулаан, усан хангамж, бохир ус, цахилгаан, холбоо, дохиоллын ажил хийгдэж байгааг ҮББК-ийнхан танилцуулсан юм.

Цонх суулгалтын ажил 60 хувь, дээврийн ажил 40 хувь, гадна дулаалгын хөөсөнцрийн ажил 50 хувьтай үргэлжилж байгаа аж.

Дөрөвдүгээр улиралд ашиглалтанд орох барилгуудын ажил ч хурдацтай хийгдсэн харагдана.

“Буянт-Ухаа-2” хороолол нь “Буянт-Ухаа-1” хорооллоос том төсөл учраас гүйцэтгэгч  компаниуд ажлын ачаалал ихтэй ажилласан гэдгийг удирдлагууд нь онцолж байв.

Одоогийн байдлаар барилга угсралтын ажлаа хамгийн өндөр үзүүлэлттэйгээр хийж гүйцэтгэсэн нь “Эрэлт импекс” компани бөгөөд 123, 124, 125, 133 дугаар байрныхаа дам нурууны баярыг энэ үеэр тэмдэглэлээ.

u044Du0440u044Du043Bu0442 u0438u043Cu043Fu0435u043Au0441  2

Дам нурууны баярын нээлтийн үеэр “Эрэлт импекс” компанийн ерөнхий захирал Д.Энхтөрөөс сэтгэгдлийг нь сонсоход: “Бид ажлаа эхэлснээс хойш тавхан сарын дотор үндсэн ажлаа хийж дуусгаад дам нурууны баяраа тэмдэглэж байна. Энэ нь барилгын ажил хэр хурдацтай явсныг илтгэх биз ээ. ҮББК-ийн хэмжээнд угсралтын ажлаа хамгийн түлхүү хийсэн нь манай компани. Энэ бол инженерүүд болон барилгачдын маань хүч хөдөлмөрийн баяр. Туслан гүйцэтгэгч “Сүрхээр”, “Лорд констракшн”, “Сити Мандал”, “Элчит Солонго” компанийн хамт олонд талархаж байгаагаа энэ дашрамд илэрхийлье” хэмээсэн юм.

“Эрэлт импекс” компани “Буянт-Ухаа-1” хороололд нэг орон сууцны барилгын ажил гүйцэтгэсэн бол “Буянт-Ухаа-2” хороололд зургаан орон сууцны барилгын ажил гүйцэтгэж  байгаа аж.

Дам нурууны баярын үеэр ҮББК-ийн зүгээс шилдэг ажилтан, ажилчдаа дурсгалын алтан гэрэгэ, морин хуураар шагнаж урамшуулсан юм.

u044Du0440u044Du043Bu0442 u0438u043Cu043Fu0435u043Au0441  3

Ямартай ч барилгачид Ерөнхий Сайд асан Н.Алтанхуягт амалж байсан тэр л хугацаандаа ажлаа дуусгах боломжтой нь харагдаж байна. Харин Ерөнхий Сайд огцорсон, төр засаг хямарсан, хэмнэлтийн горимд шилжихээр шийдсэн…. гэх зэргээр таагүй мэдээнүүдхөврөх боллоо. Хороолол руу дэд бүтэц оруулахаас өгсүүлээдтөрийн зүгээс шийдэх олон асуудлууд дээр гацаа үүсэх эсэхийг хэлж мэдэхгүй юм. Долларын ханш өсөж, эдийн засаг хямарснаас үл шалтгаалан “Буянт-Ухаа-2” хорооллын орон сууцыг Буянт-Ухаа-1” хорооллын адилаарм.кв-ыг нь 1.280.000 төгрөгөөр үнэлэн зорилтот бүлгийн иргэдэд худалдана хэмээн ТОСК-ийн гүйцэтгэх захирал мэдэгдэж байсан.

П.Болор
Эх сурвалж: shinebair.mn

Leave a Reply