Ер нь аль ч салбарт ажиллаж байгаа залуу боловсон хүчнүүдэд хэрэгтэй зөвлөгөөг хүргэе. Гэхдээ олон жил ажилласан, дадлага туршлагатай Америк инженерүүд энэ мэргэжлээр ажиллах гэж байгаа, амжилтанд хүрэхийг эрмэлзэж буй “будаг нь ханхалсан” инженерүүдэд дараах таван зөвлөгөөг хүргэж байна.
Өөрийн Зөвлөгчтэй бол
Зөв багш, зөв дасгалжуулагч, зөв зөвлөгч л тухайн хүнийг амжилтанд хүрэхэд хамгийн их дэмжлэг болдог. Тийм ч учраас амжилтанд хүрсэн инженерүүд залуу боловсон хүчин таныг сайн Зөвлөгчтэй болоорой хэмээн сануулж байна. Гэхдээ тэр хүн мэдээж үлгэр дууриал болсон, чиний хүндэлж үнэлдэг инженер байж, манлайллаас нь чи суралцах ёстой. Өөрөөр хэлбэл Зөвлөгчийнхөө “фен” нь бай.
Бусдыгаа манлайл
Барилгын инженер хүн мэргэжлийн ур чадвараа нэмэгдүүлэн, өөрийгөө хөгжүүлснээр байгууллагадаа өөрийн мэргэжлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Үүний тулд хамгийн түрүүнд хийх алхам бол бусад инженерүүдээ манлайлах. Барилга төдийгүй техникийн болоод бусад салбарын инженерүүд ч бусдаасаа өмнө алхаж, урам зориг, эрч хүч, чадвартай байж дараагийн “шинэ” үеийн инженерүүдийн хандлага бас өнгө төрхийг тодорхойлж чадна.
Хүссэнээ л асуу
“Дүлий дүмбэ” оргин чимээгүй суулгүйгээр хүссэн, эргэлзсэн, сонирхсон, мэргэжлийн талын бүхий л асуултыг мэргэжилтнүүдээс асуу. Эвгүй байдалд орох вий, мунхаг харагдах вий гэдгээс огт эмээх хэрэггүй. Алдаа гаргасан хойноо амаа барьж байснаас асууж байгаад зөв эхэл. Асуугаад л бай. Туршлагатангууд төвөггүй л хариулаад, хэлээд өгнө. Тодорхойгүй зүйл битгий үлдээ!
Суралцсаар л бай
Их Сургууль төгссөнийг гэрчлэх диплом бол ердөө л эхний шат. Ажил дээр гарсны дараа тасралтгүйгээр суралцах нь хамгаас чухал. Ингэж гэмээнэ зогсолтгүй эргэх хэмнэлээр олж авсан боловсрол амжилтанд хүргэх гол хүчин зүйл болно.
Тэгэхээр Их Сургуулийн боловсрол ердөө л эхлэл төдий харин ажиллангаа сурах зүйл чамайг жинхэнэ утгаар мэргэжлийн болгоно.
Бусдын мэргэжлийн хандлагыг үргэлжлүүл
Зөвхөн миний, өөрийн гэхээсээ илүү бусдын зөв чиг хандлага ялангуяа мэргэжлийн трэндийг барилгын залуу инженерүүд үргэлжлүүлэх хэрэгтэй. Ер нь инженерийн салбарт харилцан баяжуулалт буюу цэцгийн тоос хүртээх зарчмаар ажиллах нь чухал. Бусдын мэргэжлийн хандлага, зарчмыг өөрийн сурсан мэдсэн зүйлстэйгээ холбоход залуу инженер чиний ирээдүйн карьер гэрэлтэнэ.
Мэдээг оруулсан: E.Ariunzaya
Эх сурвалж: www.ecnmag.com