Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж ашиглалтанд орж буй 252 айлын орон сууцны барилгын нээлтийн үйл ажиллагаа боллоо.

    Засгийн газрын бондын хөрөнгөөр Орон сууцны санхүүжилтийн корпорацийн захиалгаарНийслэлийн Хан-Уул дүүргийн 10-р хорооны нутагдэвсгэрт баригдсан 252 айлын орон сууцнаас эхний ээлжийн 9 давхар 63 айлын 2 орон сууцны барилгыг “Эрэлт импекс”ХХК, “Хасу мандал трейд” ХХК барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэн Улсын комисс байнгынашиглалтанд 2010 оны 2 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авсан билээ.

 

    Тус орон сууцны нээлтийн арга хэмжээ 2010 оны 02 дугаар сарын 07-ний өдөр боллоо. Нээлтийн арга хэмжээнд НИТХ-ын дарга Т.Билэгт, НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр, НЗД-ын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг, НЗД-ын орлогч ОССК-ийн ТУЗ-ийн дарга Б.Мөнхбаатар, НЗД-ын орлогч Ц.Цогзолмаа, Орон сууцны санхүүжилтийн корпорацийн гүйцэтгэх захирал Ж.Алдаржавхлан,

Уланбаатар хотын банкны дэд захирал Банзрагч нарын албаны хүмүүс оролцлоо. Уг орон сууцанд бага дунд орлоготой иргэд, төрийн албан хаагчид, 4000 орон сууцтөслийн квотонд орсон төрийн албан хаагчид орон сууцны урт хугацаат зээлд хамрагдаж байгаа бөгөөд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооллыг орон сууцжуулах төслийн хүрээнд тус барилгажих талбайд амьдарч буй өөрийн өмчлөлийн газруудыг
орон сууцаар солих хүсэлтэй иргэдийг хамруулсан байна.

Leave a Reply