You are currently viewing ТОСК-ийн ерөнхий захирал ҮББК-ийн удирдлагуудтай уулзлаа

ТОСК-ийн ерөнхий захирал ҮББК-ийн удирдлагуудтай уулзлаа

ТОСК-ийн захиалгаар ҮББК-ийн гүйцэтгэсэн “Буянт-Ухаа1” хорооллын барилгын чанар үзүүлэлттэй холбоотой асуудлаар өнөөдөр ТОСК-ийн ерөнхий захирал ҮББК-ийн удирдлагуудтай уулзлаа. “Буянт-Ухаа1” хороололд үүсээд байгаа нөхцөл байдлыг богино хугацаанд хэрхэн шийдвэрлэх, “Буянт-Ухаа2” хорооллын барилгын чанар стандартын талаар харилцан мэдээлэл солилцсон юм. Ашиглалтад ороод хагас жил болох гэж буй “Буянт-Ухаа1” хорооллын барилгын цонх, халаалтын асуудлыг анхааралдаа авч 100 хувь шийдвэрлэхээ ҮББК-ийн удирдлагууд хэллээ. Тус корпорацийн тухайд “Буянт-Ухаа1” хороололд онцгой байдал зарлаж, ажлын хэсэг гарган үүсээд байгаа асуудлуудыг шийдвэрлэж байгаа билээ. Нийт 50 орчим өрхөөс санал гомдол ирснээс одоогийн байдлаар 20 гаруй өрхийн асуудлыг шийдвэрлээд байна. Ажлын хэсэг энэ амралтын өдрүүдэд мөн ажиллах тул айл өрхүүдийг хүлээцтэй байхыг зөвлөлөө.

unnamed IMG_0230

              ТОСК-ийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Leave a Reply