Монгол улсын шинэчлэлийн засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот” хөтөлбөрийн хүрээнд 2014 онд “Аймаг бүрт 1000 айлын орон сууц” төслийг хэрэгжүүлж эхэлсэн.
Төсөлд өнгөрсөн онд нийт 6 аймагт хамрагдсан юм.
Төслийн нэр |
Хүчин чадал |
Өртөг /тэрбум/ |
Архангай аймаг Эрдэнэ булган сум |
120 |
6,2 |
Ховд аймаг Жаргалант сум |
120 |
6,1 |
Увс аймаг, Улаангом |
105 |
6,5 |
Сэлэнгэ аймаг Мандал сум |
126 |
5,7 |
Дархан-Уул аймаг |
189 |
8,6 |
Хэнтий аймаг Хэрлэн сум |
120 |
6,1 |
“Аймаг бүрт 1000 айлын орон сууц” төсөл 75 орчим хувийн биелэлттэй байна. Харин аймаг тус бүрээр нь авч үзвэл:
Төслийн нэр |
Хүчин чадал |
Гүйцэтгэл |
Архангай аймаг Эрдэнэ булган сум |
120 |
100 хувь |
Ховд аймаг Жаргалант сум |
120 |
35 хувь |
Увс аймаг, Улаангом |
105 |
90 хувь |
Сэлэнгэ аймаг Мандал сум |
126 |
75 хувь |
Дархан-Уул аймаг |
189 |
100 хувь |
Хэнтий аймаг Хэрлэн сум |
120 |
45 хувь |
Хэрэгжээд нэг жил болж буй уг төслийн эхний үр дүн гарч энэ долоо хоногт хоёр ч аймгийн орон сууцны барилгын нээлт боллоо. Дархан-Уул аймагт баригдсан 189 айлын орон сууцны барилгын нээлт 6-р сарын 22-нд болсон. Нээлтийн арга хэмжээнд Төрийн орон сууцны корпорацийн ерөнхий захирал А.Гантулга болон тус корпорацийн инженер техникийн хяналтын ажилчид, Аймгийн засаг даргын тамгийн газрын удирдлагууд, гүйцэтгэгч компаний төлөөллүүд оролцсон юм. Харин 6-р сарын 24-нд Архангай аймгийн Эрдэнэ булган сумд 120 айлын орон сууцны барилгын нээлт боллоо. Архангайчууд тус орон сууцны хороололдоо эмнэлэг, боловсролын салбарын албан хаагчид болон аймгийн иргэдээ хамруулна гэж байсан юм. Нээлтэнд Төрийн орон сууцны корпорацийн тэргүүн дэд захирал Д.Алтанхуяг, аймгийн засаг даргын тамгийн газрын удирдлагууд болон гүйцэтгэгч компаний төлөөллүүд оролцлоо.
Төрийн орон сууцны корпораци нь засгийн газрын “Шинэ бүтээн байгуулалт, дунд хугацааны зорилтот” хөтөлбөрийн хүрээнд нэг жилийн хугацаанд 1764 өрхийн “Буянт-Ухаа-1” орон сууцны хорооллыг ашиглалтад хүлээлгэн өгсөн. Ингэснээр 1337 иргэн ипотекийн 8 хувийн зээлд хамрагдаж, арилжааны банкуудаас нийт 53 тэрбум 500 гаруй сая төгрөгийн зээл аваад байна. Харин 251 иргэн 100 хувь төлж 14 тэрбум 122 сая төгрөгийг төвлөрүүлсэн. “Буянт-Ухаа-1” хороолол худалдан борлуулагдсанаар нийт 102 тэрбум 135 сая төгрөгийг төвлөрүүлэх юм. 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 94 тэрбум 123 сая төгрөг төвлөрөөд байна.
2015 онд 6500 айлын “Буянт-Ухаа-2” хороолол, 3600 айлын “7-р хороолол Г хэсэг” төсөл, 1860 айлын “Эко Яармаг-1” төслийг эхлүүлэхээр зураг төслөө гарган ажиллаж байна. Дээрх төслүүд хэрэгжсэнээр нийт 11960 өрх орон сууцтай болж, тав тухтай орчинд амьдрах юм. Мөн “Аймаг бүрт 1000 айлын орон сууц” төслийн хүрээнд өнгөрсөн 2014 онд 7 аймагт барилга угсралтын ажлыг эхлүүлсэн бол энэ онд нэмж мөн 7 аймагт бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.