Засгийн газрын үнэт цаасны арилжаа болно

    Засгийн газар "4000 Төрийн албан хаагчдыг орон сууцны урт хугацаат зээлд хамруулах хөтөлбөр"-ийг санхүүжүүлэхээр 36 тэрбум төгрөгийн үнэ бүхий хоёр жилийн хугацаатай үнэт цаас гаргах гэж байна. Нийтдээ 360 мянган ширхэг үнэт цаас гаргаж байгаагийн нэг бүрийх нь нэрлэсэн үнэ 100 мянган төгрөг юм байна. Арилжааг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан хийх ба тус арилжааг энэ сарын 6-нд явуулахаар товложээ.

    Уг үнэт цаас нь гурван янзын нөхцөлтэй болон нөхцөл тус бүрээс хамаарсан хүүгийн ялгаатай байх юм. Дараах хүснэгтээс энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Харин үнэт цаасны хүүг хугацааны эцэст өгөхөөр зохицуулсан байна. Нэг болон 1.5 жилийн хугацаатай үнэт цаасны хүүгийн төлбөрийг хугацааны эцэст, хоёр жилийн хугацаатай үнэт цаасны хүүгийн төлбөрийг эхний жилийн эцэст болон хугацааны эцэст тус тус төлөх ажээ. Нэмж дуулгахад, Засгийн газрын үнэт цаасны хүүгийн орлого нь татвараас чөлөөлөгддөг юм байна.

    Монгол Улсын болон гадаадын иргэн, аж ахуйн нэгжүүд дотоодын брокер диллерийн компаниудаар дамжуулан тус үнэт цааснаас худалдан авах боломжтой.

Leave a Reply