“40 000 орон сууц” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт баригдаж буй орон сууцны барилгын ажлын явц

   Засгийн газрын 40 000 орон сууц хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн X хорооны нутаг дэвсгэрт баригдах 9 давхар 63 айлын 3 орон сууцны барилгын ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер 2008/IV сард зарлан гүйцэтгэгч компаниар “Эрэлт импэкс”, “Хасу мандал треид”, “Дэлхий боловсрол”, “Хар чонот”, ХХК-иуд шалгаран барилгын ажлыг эхлээд байна. 2008 оны VIII сарын 29-ний байдлаар барилгын ажлын явцыг танилцуулахад:

   •  “Эрэлт импэкс” ХХК-ийн барьж буй 63 айлын орон сууцны барилгын ажил 3-р давхрын хучилт дам нурууг цутгах шатандаа буюу нийт ажлын 30%-ийг

   •  “Хасу мандал треид” ХХК-ийн барьж буй 6З айлын барилгын ажлын явц 6-р давхрын хучилт дам нурууг цутгах шатандаа буюу нийт ажлын 45%-ийг

   •  “Дэлхий боловсрол” ХХК-ийн барьж буй нэгдүгээр давхар нь үйлчилгээний зориулалттай 56 айлын орон сууцны барилгын ажлын явц зоорийн давхрын хучилт хйигдэх шатандаа буюу нийт ажлын 10%-ийг тус тус гүйцэтгээд байна.

Leave a Reply