You are currently viewing Бага, дундаас доош орлоготой өрхийн орон сууцны нийлүүлэлтийг нэмэх талаар хэлэлцэнэ

Бага, дундаас доош орлоготой өрхийн орон сууцны нийлүүлэлтийг нэмэх талаар хэлэлцэнэ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Дэлхийн банк, АНУ-ын Төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны институттай хамтарч “Улаанбаатар хотын иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны стратеги” хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна.
Энэ сарын 10-нд нийслэлийн төр захиргааны “Хангарьд” ордонд болох хэлэлцүүлэгт нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Барилга хот байгуулалтын яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Гэр хорооллын хөгжлийн газар, “Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл” НӨҮГ, Төрийн орон сууцны корпорацийн холбогдох албаныхан оролцоно. Мөн Монголбанк, Сангийн яам, Монголын Ипотекийн Корпораци, Монголын Банкны Холбоо зэрэг банк, санхүүгийн байгууллагын төлөөлөл оролцох юм.
Хэлэлцүүлгээр Бага болон дундаас доош орлоготой өрхүүдийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны нийлүүлэлтийг хэрхэн нэмэгдүүлэх, Төлбөрийн чадварт нийцсэн орон сууцаар хангах санхүүгийн тогтвортой механизмыг бий болгоход ямар чиглэлээр ажиллах зэрэг асуудлаар талууд харилцан санал солилцож, хэлэлцэнэ.

Leave a Reply