Төрөөс “ Бага дунд орлоготой иргэдийг хямд өртөгтэй орон сууцаар хангах” хөтөлбөрийн хүрээнд Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар нийслэлд 2 дахь том бүтээн байгуулалт хийгдэж байгаа. Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 28,75 га газарт “Буянт-Ухаа2” хорооллын барилга угсралтын ажил 63,8 хувьтай явагдаж байна. Тус хороолол нь нийт 6500 айлын орон сууцны барилгаас бүрдэх бөгөөд хорооллын ерөнхий төлөвлөлтөд 48 ширхэг 54 айлын бүрэн цутгамал хийц бүхий 9 давхар орон сууц, 60 ширхэг 65 айлын 12 давхар бүрэн цутгамал орон сууцны барилгууд тус тус төлөвлөгдсөн.
“Буянт-Ухаа2” хорооллын 9 давхар 54 айлын сууцны талбайн тооцоо
Эхний ээлжийн 22 барилгыг 2015 оны 2-р улиралд ашиглалтад оруулах бол 2-р ээлжийн барилгыг 2016 оны 3-р улиралд бүрэн ашиглалтад оруулна. Одоогийн байдлаар 2-р ээлжийн барилгын ажлын явц 41,8 хувьтай байна.
“Буянт-Ухаа2” хорооллын 12 давхар 65 айлын сууцны талбайн тооцоо
“Буянт-Ухаа2” хороолол баригдаж дууссанаар 6500 орчим өрх тав тухтай орон сууцанд амьдрах юм. Одоогийн байдлаар эдгээр барилгуудад 60,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна.
ТОСК-ийн хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.