Монголбанк болон арилжааны 10 банкны хамтран Монгол улсын хүн амыг орон сууцаар хангах, орон сууцны санхүүжилтийн урт хугацаат тогтолцоог хөгжүүлэх үүднээс санхүүгийн зах зээлийн хэрэгслүүдийг ашиглан дотоод гадаадын зах зээлээс дунд болон урт хугацааны санхүүжилтийг татан нэмэгдүүлэх замаар ипотекийн анхдагч болон хоёрдогч зах зээлийг дэмжих зорилготойгоор Монголын Ипотекийн Корпораци / МИК / байгуулагдсан.
“Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК нь өөрийн охин компанийг үүсгэн байгуулах замаар хэлцэлд оролцогч 8+- хувийн хүүтэй орон сууцны зээлийг олгодог арилжааны банкуудаас орон сууцны зээлийн хөрөнгийн багцыг худалдан авч ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаас гаргаж арилжих үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм.
Иймд иргэд олон нийт 8+- хувийн хүүтэй орон сууцны зээлийн талаар “Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК-иас тодруулана уу? Мөн https://www.mik.mn/ цахим сайтаар орж тус байгууллагын үйл ажиллагаатай танилцаж болно.
ТОСК-ийн хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.