You are currently viewing Орон сууцны үнийн индекс, 2015 оны 02-р сарын байдлаар

Орон сууцны үнийн индекс, 2015 оны 02-р сарын байдлаар

Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн 2015 оны 02-р сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааг олон нийтэд танилцуулж байна.

Тус судалгаагаар ОСҮИ 02-р сард суурь үе буюу 2013 оны 1 сараас 17.3 хувийн өсөлттэй гарлаа. Энэ нь өмнөх сараас -0.5 хувь буурсан үзүүлэлт юм. Харин оны эхэн үетэй харьцуулахад  -1.4 хувь буурсан бол, өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад мөн -5.06 хувиар буурчээ.

Ийнхүү Улаанбаатар хотын орон сууцны үнийн нэгдсэн индекс 7 сар дараалан буурлаа.

Шинэ орон сууцны үнийн индекс суурь үеэс 25.4 хувийн өсөлттэй гарлаа. Энэ нь өмнөх сараас -1.37 хувиар, оны эхэн үеэс -1.08 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин өнгөрсөн оны мөн үеэтэй харьцуулбал 0.55 хувийн өсөлт харагдаж байна.

Хуучин орон сууцны үнийн индекс суурь үеэс 12.9 хувийн өсөлттэй гарлаа. Энэ нь өмнөх сараас -1.3 хувиар буурсан, оны эхэн үеэс -2.78, өнгөрсөн оны мөн үеэс -8.29 хувиар буурсан үзүүлэлт юм.

Нэгдсэн

Шинэ о/с

Хуучин о/с

Индексийн утга

1.173

1.254

1.129

Өмнөх сартай харьцуулахад

-0.5 %

-1.37 %

-1.3 %

Оны эхэнтэй харьцуулахад

-1.4 %

-1.08 %

-2.78 %

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад

-5.06 %

0.55 %

-8.29 %

ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолж буй бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин бүх төрлийн 4068 орон сууцны мэдээллийг хамруулсан байна.

Leave a Reply