Улаанбаатар хотын орон сууцны үнийн нэгдсэн индекс /2013.01-2015.02/

Монголбанк, “Тэнхлэг зууч” компанитай хамтран 2015 оны 2 дугаар сарын “Орон сууцны үнийн индекс”-ийг тооцоолон, танилцуулж байна. Энэхүү тооцоо, судалгаанд тухайн сард зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин 4068 орон сууцны үнийг хамруулсан болно.

ОРОН СУУЦНЫ ҮНИЙН ИНДЕКС
2015 оны 2 дугаар сарын байдлаар орон сууцны үнэ өмнөх сараас 0.5%, өнгөрсөн оны мөн үеэс 5.1%, сүүлийн 7 сард 6.3% буюу сард дунджаар 0.9%-иар буурсан байна.

zurag10313

Шинэ орон сууцны үнийн бууралт харьцангуй бага, хуучин орон сууцны үнэ хурдтай буурч байгаа нь орон сууцны үнэ сүүлийн 7 сар дараалан буурахад нөлөөлжээ.

0313-1

2013 оны 1 дүгээр сараас эхлэх орон сууцны үнийн индексийг тооцсон бөгөөд орон сууцны үнийн жилийн өсөлт 2014.3 сард хамгийн өндөр буюу 23.7%-д хүрч байсан бол 2014.4 дүгээр сараас эхлэн өсөлт нь саарч, улмаар өмнөх оны мөн үеэс орон сууцны үнэ буурчээ.