You are currently viewing Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Турк Улсад айлчилж байна

Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Турк Улсад айлчилж байна

Монгол Улсын Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Турк Улсад 2015 оны 4 дүгээр сарын 20-21-ний өдрүүдэд Дэлхийн кадастрын чуулга уулзалтад оролцох дашрамд 4 дүгээр сарын 21-ний өдөр тус улсад ажлын айлчлал хийж, БНТУ-ын Байгаль орчин, хотжилтын сайд Идрис Гүллүгэтэй уулзаж, сайд ялангуяа орон сууц, үл хөдлөх хөрөнгө, хот байгуулалт, газрын кадастрын чиглэлээр хамтын ажиллагааны боломжуудыг судлаж, хамтарсан тодорхой төсөл хэрэгжүүлэх, эдгээр чиглэлээр сургалт, семинарыг Монгол, Туркид зохион байгуулах санал тавьж, ярилцлаа.

Айлчлалын үеэр Туркийн Гадаад эдийн засгийн зөвлөл, Турк, Монголын бизнесийн зөвлөл, Туркийн барилгачдын холбооноос хамтран зохион байгуулсан бизнес уулзалтад оролцож, “Монгол Улсын барилга, үл хөдлөх хөрөнгийн зах зээл, хөрөнгө оруулалтын боломж” сэдвээр илтгэл тавьж, Монгол Улсын барилгын салбарт хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах сонирхолтой үл хөдлөх хөрөнгө, барилга, дэд бүтцийн Дорсе Префабрик групп, Озтурк Холдинг, Каяи Холдинг болон Туркийн хэвлэлийн төлөөлөгчдийн голчлон хөрөнгө оруулалтын орчин, боломжуудын талаарх асуултад хариулж, санал солилцлоо.

turkey2

Мөн айлчлал болон Дэлхийн кадастрын чуулга уулзалтын үеэр газрын кадастр, бүртгэл, зураглалын чиглэлээр Монгол, Туркийн техникийн уулзалт зохион байгуулагдаж, оролцогч талууд энэ чиглэлээр өөрсдийн арга барил, мэдлэг, туршлагаа хуваалцаж, хамтын ажиллагааны боломжуудыг ярилцсан.
Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатарын БНТУ-д хийж буй ажлын айлчлал үргэлжилж байна.

Leave a Reply