Засгийн газрын 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн ээлжит хуралдаанаар 40 орчим асуудал хэлэлцэн шийдвэр гаргасны дотор Төрийн орон сууцны корпорацийн захиалан бариулсан “Буянт ухаа1” хорооллын 60 хүүхдийн хоёр цэцэрлэгийн барилгыг худалдаж авахад шаардагдах хөрөнгийг 2016 оны төсөвт тусгаж санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад даалгалаа.