Төрийн орон сууцны корпораци Улаабаатар хотын Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд байрших өөрийн эзэмшлийн 3,6 га газарт Турк улсын “EYG” групптэй хамтран орон сууцны төслийг хэрэгжүүлэх, хамтын ажиллагааг эхлүүлэх зорилгоор группын зочид төлөөлөгчдийн хүлээн авч уулзлаа.
Уулзалтанд Турк улсын Станбул хот дахь Монгол улсын ерөнхий консул Э.Мөнх-очир, Туркын “ЕYG” группын доктор профессер Мехмет Акиф Яасин, тус группын инженер техникийн албаныхан Төрийн орон сууцны корпорацийн ерөнхий захирал А.Гантулга, БЗДБТХГ-ын дарга М.Оригжав, ЕТБТСЗТГХГ-ын дарга С.Ариунзул нар оролцож, ТОСК-ийн үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг танилцууллаа.
Турк улсын Станбул хот дахь Монгол улсын суух ерөнхий консул Э.Мөнх-Очир, Туркын “ЕYG” группын албаны хүмүүс ТОСК-ийн захиалгаар баригдаж буй “Буянт ухаа 2” хорооллын барилга угсралтын ажлын явц, ТОСК-ийн эзэмшилийн орон сууцны төсөл хэрэгжүүлэх Хан-уул дүүргийн 10 дугаар хороон дахь 3,6 га газар, Морингийн давааны 50 га газар, Эко Яармаг төсөл хэрэгжүүлэх дахин төлөвлөлийн 16,5 га газрын байршилуудыг газар дээр нь үзэж өөрсдийн зүгээс хамтын ажиллагаанд тусгах саналаа илэрхийлэв.
“ЕYG” групп нь Туркийн Үл хөдлөx хөрөнгийн зах зээл дээр 40 жилийн туршлагатай, улсдаа үлгэр жишээ компаниудын нэг бөгөөд Барилгын зураг төсөл, засал чимэглэлийн үйлчилгээ, Мэргэжлийн Барилгын менежмент, Үл хөдлөх хөрөнгийн сан, Үл хөдлөх хөрөнгийн Маркетинг, борлуулалтын үйлчилгээ, Үл хөдлөх хөрөнгийн хөгжлийн үйлчилгээний чиглэлээ үйл ажиллагаа явуулдаг байна.