“Төрийн орон сууцны корпораци”-ийн захиалгаар баригдаж буй “Буянт-Ухаа 2” хорооллын захиалга хоёр 7 хоногийн байдлаар 80 гаруй хувьтай байна. “Буянт-Ухаа 2” хорооллын эхний ээлжийн 1620 айлын орон сууцны захиалгыг өнгөрсөн 9-р сарын 7-ны өдөр албан ёсоор авч эхэлсэн. Ингэхдээ эхний ээлжинд “Буянт-Ухаа 1” хорооллын журмын нөхцөл хангасан ч сугалаанд шалгарч чадаагүй 4395 иргэнийг давуу эрхтэйгээр бүртгэсэн. Тэгвэл өнөөдрийн байдлаар тэдгээр иргэдийн 30 хувь нь захиалга өгөөд байна. Харин “Буянт-Ухаа 2” хороололд шинээр байр авах хүсэлтэй иргэдийн захиалгыг энэ сарын 14-ний өдрөөс авч эхэлсэн юм. “Буянт-Ухаа 2” хорооллын эхний ээлжийн 1620 айлын орон сууцны барилгыг ирэх 10 сарын 31-нд хүлээлгэн өгнө.
ТОСК-ийн Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.