Орон сууцны санхүүжилтийн корпорацийн ажилтнууд БНСУ-ын Орон сууцны санхүүжитийн корпорациас зохион байгуусан Сургалт-семинарт оролцов

           

        БНСУ-ын Орон Сууцны Санхүүжилтийн Корпорацийн урилгаар ОССК-ийн 6 ажилтан “Орон сууцны зээл, зээлийн даатгал“ сэдэвт сургалт-семинарт амжилттай оролцоод ирлээ.

Энэ удаад БНСУ-ын Орон Сууцны Санхүүжилтийн Корпораци /HF/-ийн Аюулгүй байдал, бизнесийн хэлтсийн ахлах менежер Гүн Ик Жан болон бусад ахлах мэргэжилтнүүд MBS, Байр-тэтгэвэрийн зээл, Үнэт цаасны баталгаа, Солонгосын Моргейжийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал зэрэг сэдвүүдээр сургалт явууллаа. Мөн Солонгосын Хөгжлийн Институт /KDI/ дээр очиж тус сургуулийн профессор Ман Чо-ийн MBS-ийн тухай лекценд оролцсон. Солонгосын Газар болон орон сууцны корпорацийн шинэ хотуудын хөгжлийн түүх болон хуучин хороололыг орчин үеийн шинэ хороолол болгож байгаа байдал, газар чөлөөлж буй туршлагаассуралцсан байна.

Leave a Reply