You are currently viewing 70498 иргэн орон сууцны ипотекийн зээл авчээ

70498 иргэн орон сууцны ипотекийн зээл авчээ

Монгол банкнаас ипотекийн зээлийн 4-р сарын тайланг гаргаснаа өнөөдөр мэдээлэв. Банкууд 2015 оны 4 дүгээр сард нийт 1679 зээлдэгчид 96.1 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосноор банкуудын ипотекийн зээлийн үлдэгдэл 3082.71 тэрбум төгрөг, нийт зээлдэгчдийн тоо 70498-т хүрчээ. Зээл олголт хэвийн байгаа тохиолдолд мэдээж энэ тоо сар бүр тодорхой хувиар өсч байгаа билээ. Тайлант сарын эцэст банкуудын ипотекийн зээлийн үлдэгдлийн жилийн өсөлтийн хурд өмнөх сартай харьцуулахад 2.3 нэгж хувиар, оны эхнээс 11.5 нэгж хувиар, өмнөх оны мөн үеэс 106.3 нэгж хувиар буурсан байна.

husnegt

Тайлант сарын эцэст банкуудын ипотекийн зээлийн үлдэгдлийн 73.4 хувь буюу 2263.9 тэрбум төгрөгийг “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр”-ийн зээл (жилийн 8 хувийн хүүтэй зээл болон 8 хувийн хүүтэй зээлд шилжүүлсэн зээл), 24.3 хувь буюу 750.5 тэрбум төгрөгийг банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон зээл, 2.2 хувь буюу 68.2 тэрбум төгрөгийг бусад эх үүсвэрээр олгосон зээл бүрдүүлж байна. Ипотекийн зээлийн үлдэгдэлд эзлэх хугацаа хэтэрсэн зээлийн хувь 2015 оны 4 дүгээр сарын байдлаар 1.6 хувь, чанаргүй зээлийн эзлэх хувь 0.5 байна. Тухайн сард 24.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээл төлөгдсөн нь өмнөх сараас 13.9 хувиар буурсан ч өмнөх оны мөн үеэс төдийлөн өөрчлөгдөөгүй байна.

Эх сурвалж: Монгол банк

Leave a Reply