Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2008 оны 163 тоот захирамжийн дагуу, Засгийн газрын “40 000 айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд “Орон сууцны 7-р хороолол” төслийн Сүхбаатар дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт баригдах эхний ээлжийн орон сууцны барилгын шав тавих ёслолын ажиллагаа 2008 оны 5-р сарын 8-ны өдөр боллоо. Уг ёслолын ажиллагаанд Монгол Улсын ерөнхий сайд С.Баяр, Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Т.Билэгт, УИХ-ын гишүүн Сү.Батболд, НИТХТ-ийн дарга Ц.Мөнхбаяр болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Энэхүү арга хэмжээний үеэр ерөнхий сайд С.Баяр “Орон сууцны 7-р хороолол” төслийн ажлыг хэрэгжүүлж буй Орон сууцны санхүүжилтийн корпорацид “Гэр хорооллыг орон сууцны хороолол болгон хөгжүүлэх” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйлсэд манлайлан оролцож, нийслэл хотыг хөгжүүлэх, бүтээн байгуулах ажлыг амжилттай хэрэгжүүлнэ гэдэгт итгэл хүлээлгэн итгэмжлэлийг гардууллаа.