Өнөөдөр Монголын Хөрөнгийн бирж дээр Засгийн газрын бондын ээлжит арилжаа болно. Засгийн газрын нийт 76.0 тэрбум төгрөгийн үнэт цаасыг зургадугаар сарын 8, долдугаар сарын 6-ны өдрүүдэд Төрийн албан хаагчдын /4000/ орон сууцны урт хугацаат зээлийн эх үүсвэрийг санхүүжүүлэх зорилгоор Монголын хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалсан.
Мөн Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын тушаалаар бүртгэгдсэн засгийн газрын бондын арилжигдаагүй үлдэгдэл 170 100 ширхэг буюу 17.01 тэрбум төгрөгийн бондыг шинээр нэр, код олгон бүртгэлд өөрчлөлт оруулсан байгаа. Өнөөдөр арилжигдах үнэт цаасны нөхцөлийг харуулъя.
Хэмжээ /тэр. төг/ Тоо хэмжээ Нэгж үнэ /төгрөг/ Хугацаа /жил/ Дуудах хүү
7.01 70,100 100,000 1 7.50
6.0 60,000 100,000 2 7.75
2.0 20,000 100,000 3 8.00
2.0 20,000 100,000 5 8.50