Төрийн Орон Сууцны Корпораци гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд 7 дугаар хороололд төсөл хэрэгжүүлж байна. БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Жинпиний Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр БНХАУ-ын “Экзим” банк, Монгол Улсын Төрийн Орон Сууцны Корпорацийн хооронд 7 дугаар хорооллын Г хэсгийг барих тухай зээлийн ерөнхий гэрээ байгуулж байсан юм. Үүний дагуу Сүхбаатар дүүрэгт 7 дугаар хорооллын орон сууцны Г хэсгийн төслийг гурван үе шаттай хэрэгжүүлэхээр Төрийн Орон Сууцны Корпораци, БНХАУ-ын “Бээжин Юни-Констракшн” групптэй гэрээ байгуулжээ. Засгийн газрын хуралдаанаар энэхүү төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн зээлийг БНХАУ-ын “Экзим” банкнаас авч Төрийн Орон Сууцны Корпорацид дамжуулан зээлдүүлэхийг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрлөө. Төслийн нийт өртөг 221.4 сая ам.доллар байхаас 85 хувийг Хөгжлийн банкаар дамжуулан олгохоор “Экзим” банкны үнэлгээний хороо шийдвэрлэсэн бол 15 хувийг Төрийн Орон Сууцны Корпораци санхүүжүүлэх юм байна. Төслийн хүрээнд 4460 айлын орон сууцны хороолол баригдаж, орон сууцны нийлүүлэлт нэмэгдэх хүлээлттэй байгаа юм.
4460 айлын орон сууцны барилгын ажлын санхүүжилтийг шийдвэрлэлээ
- Post author:admin
- Post published:2015-06-10
- Post category:Uncategorized
- Post comments:0 Comments